Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарваевын зээ дүү Кайрат Сатыбалдыд зургаан жилийн хорих ял оноож, дунд дэглэмтэй шоронд эдлүүлэхээр болжээ.
Кайрат Сатыбалдыг “Казахтелеком” ХК болон “ЦТС” ХК-ийн их хэмжээний хөрөнгийг шамшигдуулсан, хохирол учруулсан хэргээр буруутган энэ сарын 26-нд Астана хотын шүүхэд шүүх ажиллагаа боллоо.
Түүнийг “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх, итгэлийг нь алдагдуулах замаар бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан”, “Бусдын эд хөрөнгийг завшсан” гэсэн зүйл ангиар буруутгажээ. Мөн шүүхийн шийдвэрээр Кайрат Сатыбалдын төрийн албанд ажиллах эрхийг нь 10 жилээр хязгаарласан байна.
Харин Кайрат Сатыбалды өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэртэй санал нэг буйгаа илэрхийлжээ.
Кайрат Сатыбалды бол Казахстаны анхны ерөнхийлөгчийн ах Сатыбалды Назарбаевын том хүү юм. Сатыбалды Назарбаев 1981 онд автомашины ослоор нас барсан. Түүний Светлана Назарбаева “Дауир” хэвлэлийн газрын ерөнхий захирлаар ажилладаг. Нэгдүгээр сард Казахстан улсад болсон үймээний дараа Кайрат Сатыбалдын дүү Самат Абиш Казахстаны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн (ҮАБЗ) нэгдүгээр орлогч даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн юм.