Сүүлийн 5 жилийн хугацаанд тайван байсан нөхцөл байдлыг өөрчлөв.
NHK сувгийн мэдээлснээр, пуужин Номхон далайд Японы эргээс зүүн тийш 3000 километрийн зайд унасан байна. Умардын пуужин 4000 орчим км нисэж, 20 минут орчим агаарт байжээ. Пуужин ердийн баллистик пуужингийн траекторын дагуу ниссэнийг эх сурвалж онцолсон байна.
Японы Ерөнхий сайд Фумио Кишида хэлэхдээ, Хойд Солонгосын энэхүү үйлдэл нь туйлын жигшим үйлдэл бөгөөд бид хүчтэй эсэргүүцэх болно хэмээн мэдэгдлээ.
Өнөөдөр өглөөнөөс Хоккайда арал дахь оршин суугчдын аюулгүй байдлыг хангах ажлуудыг хийж байна.
БНАСАУ-ын пуужингийн туршилтын улмаас Аоморид өндөр хурдны “шинкансен” галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоосон байна.
БНАСАУ хамгийн сүүлд 2017 онд Япон Улс руу пуужин харваж байжээ. Энэ нь Япон Улс руу харвасан 7 дахь пуужин аж.