УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ипотекийн зээлийн төлөлтийг дахин нэг жилээр сунгах боломжтой эсэх талаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатар асуулт асуув.
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан “Ипотекийн зээл төлөлтийн хугацааг хойшлуулсныг үргэлжлүүлэх нь иргэдэд эрсдэлтэй. Тус зээлийн төлөлтийг хүчингүй болгох биш хойшлуулах боломжийг иргэдэд өгч байгаа.
Гэвч хойшлуулах тусам улам хүндрэлтэй болдог. Ипотекийн зээл төлөлтийг хойшлуулах юм бол Цар тахлын хуулийг дахин сунгах нөхцөл үүснэ. Бидэнд хугацаа байгаа учраас шаардлагатай бол энэ асуудлаар дахин ярилцана” хэмээн хариуллаа.
2023 оны улсын төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна.