Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоноос 2016 оны 15 аймгийн 110 сум, нийслэлийн 1 дүүрэгт өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс монгол орны эдийн засгийн үндсэн суурь болсон мал аж ахуйн салбарт үүсч болох эрсдэлээс урьтаж, байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор \”Малчдад туслах сайн санааны аян”-ыг төрийн болон төрийн бус байгууллагууд, оюутан залуус эхлүүлээд байгаа билээ.
Монголын Үндэсний их сургуулийн Аялал жуулчлал, газрын харилцааны сургуулийн Байгаль Ашиглалт Хяналт үнэлгээний дөрөвдүгээр дамжааны оюутнууд энэхүү аянд нэгджээ.
Оюутнууд сайн санааны аяны хүрээнд ажлын бээлий, шүдэнз, малын нэмнээ, чийдэн зэргийг цуглуулсанаа ОБЕГ-ын Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн газарт хүлээлгэн өгсөн юм.
Энэ үеэр оюутнууд сайн санааны аянг үргэлжлүүлэх уриалга гаргаснаа танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.