Их Британий Ерөнхий сайд Лиз Трасс дөнгөж сая мэдэгдэл хийж, Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорлоо. Түүний Засгийн газрын дэвшүүлсэн татварын бодлого нэлээд шүүмжлэл дагуулж, улмаар намын гишүүд нь хүчтэй эсэргүүцсэн нь огцрох гол үндэслэл болжээ.
Тэрээр Их Британийн түүхэнд хамгийн богино хугацаанд буюу 45 хоног Ерөнхий сайдаар ажилласан хүн болж байна.
Консерватив намын удирдлагын сонгууль ирэх долоо хоногт болох бөгөөд дараагийн Ерөнхий сайд сонгогдох хүртэл Ерөнхий сайдын албан тушаалаа үргэлжлүүлэх аж.