Ипотекийн зээлийн асуудал дээр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны үеэр Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.
Тэрээр, Төлөлтийг хойшлуулах асуудал ер нь байхгүй гэж ойлгох хэрэгтэй. Хоёр жил чөлөөлсөн. Хойшлуулах тусам иргэдэд өөрсдөд нь ачаалал ихтэй хүндрэл үүснэ. Хоёр жил төлөөд явчихсан, дахиад жил төлөөд дуусах байсан төлбөр гурван жилд төлж барагдуулна гэсэн үг. Тэгэхээр хугацаанд нь төлөөд явах нь өөрсдөд нь хэрэгтэй. Найман хувиас зургаан хувь руу шилжих шаардлагатай 65 мянган айл өрх бий. Өнөөдрийн байдлаар нийт 110 мянган ипотекийн зээлд санхүүжилт өгсөн байгаа. Ипотекийн зээл цаашаа зогсохгүй. Зогсох ч ёсгүй. Өнөөдрийн байдлаар сард 45 тэрбум төгрөг гарч байна. Хоёрт, хүүг бууруулах, урьдчилгаа төлбөрийг бууруулах, иргэдийн сар бүрийн эргэн төлөлтийн хүү, үндсэн төлбөрт сонголттойгоор төлөх боломжийг бий болгох гэсэн гурван үндсэн асуудал байгаа. Засгийн газраар удахгүй оруулж шийдвэрлүүлнэ. Найман хувийн хүүтэй иргэдийн зээлийг зургаан хувь руу оруулах бүрэн боломжтой гэх тооцоолол гарсан гэлээ.