Бямба гарагийн орой Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын төвд сүнсний баяр тэмдэглэхээр хэт олон хүн бөөгнөрсний улмаас 146 хүн амиа алдаж, 150 орчим хүн бэртэж гэмтжээ.
Эмгэнэлт осол гарсан Итэвон дүүрэг нь Сөүл хотын оршин суугчдын хувьд жил бүрийн сүнсний баярыг тэмдэглэдэг гол газар юм.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл шуурхай хуралдаан зарлаж, хохирсон хүмүүст яаралтай тусламж үзүүлэх, эмнэлгийн ор бэлдэх үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн байна.
Энэ жилийн сүнсний баяр нь Өмнөд Солонгост цар тахлын хорио цээрийн дэглэм бүрэн цуцлагдсаны дараа болж буй гэдгээрээ онцлог юм.
Эх сурвалж: AFP