Цахим хуудсанд нэгэн иргэн мазаалай үхсэн тухай мэдээллийг байршуулжээ.
Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Мазаалай үрэгдсэнээс уул уурхайн компани зогссон нь дээр. Монголд 51-хэн ширхэг бодгаль бүртгэгдсэн байдаг. Шалтгааныг тодруулах ажлын хэсгийг яамнаас явуулж байгаа” гэж цахим хуудсандаа бичжээ.
Мэдээлэл байршуулсан иргэн хорогдсон мазаалай нь Алтайн нурууны урд үзүүр Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст суманд голдуу нутагшиж байсныг дурджээ.
Мазаалай нь хармаг, зээргэнэ ховор гарсан жил, эсвэл ган болж ус ховордсон үед өлсөж үхдэг. Мөн тэдний амьдралын орчин тойрны хулс, бутан шугуйг хадах түймэрдэх, хүн мал эзлэх зэрэг ажиллагаа нь мазаалайг үргээн дайжуулдаг аж.