Нэгэн үе хүчээ авч байсан
Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоо. Иргэд банкаар бус
банк бус санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх нь эрсдэлгүй, хялбар, олон бичиг
баримт шаардахгүй байсан цаг үе байлаа. Гэтэл Банкны \”нөлөөгөөр” банк бус
санхүүгийн байгууллагыг \”унагасан” гэх юм билээ. Учир мэдэх эрхэмүүд одоогийн
банкууд ийнхүү хүчээ авахад тухайн үеийн ХЗХ болон ББСБ-гуудын \”уналт” ихээхэн
нөлөөлсөн гэдэг. Харин СЗХ-ноос 2017 оноос эхлэн шат дараалалтайгаар хадгаламж
зээлийн хоршоод болон банк бус санхүүгийн байгууллагын хүүг хоёр дахин бууруулах
шийдвэр гаргалаа. Энэ нь одоогийн \”галзуураад” байгаа арилжааны банкуудыг \”хязгаарлах
гэсэн” арга гэлтэй. Одоогийн банк бус санхүүгийн байгууллагын хүү 3,5-5 хувьтай
байгаа. Тэдний хүүг хоёр дахин бууруулбал 1,7-2,5 хувьтай болно гэсэн үг. Энэ
бол банктай маш ойролцоо хүүтэйгээр арилжааны банкыг бодвол бага нөхцөл, хүнд
сурталгүйгээр зээл олгож болох нөхцөл. Магадгүй ББСБ, ХЗХ-оод ирээдүйд ипотекийн
зээл олгодог болчих ч юм билүү. Тэгвэл санхүүгийн салбарын иргэдэд үйлчилж
байгаа үйлчилгээ, санал болгож байгаа зээлийн бүтээгдэхүүнд өрсөлдөөн гарч ирж \”эрүүлжиж”
болох юм. Ингэвэл магадгүй баригдсан хоосон орон сууцнуудад банкны хүнд
сурталгүйгээр, арай хялбар аргаар орчих боломж иргэдэд бий болох ч юм билүү.
ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн өсөлт ба
зээлийн хүүгийн бууралтын хооронд шууд хамаарал байгаа нь судалгаагаар
тогтоогдсон.
Ингээд Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн мэдээллийн хураангуйтай танилцья:
Өнөөдрийн
байдлаар, хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нь 800 сая төгрөгөөс бага
ББСБ-уудын зээлийн дундаж хүү 4.5 хувь байгаа бол 2.5 тэрбумаас их хөрөнгөтэй
ББСБ-уудынх 3.3 хувьтай байна. Жигнэсэн дундаж хүү сарын 4.3 хувь, жилийн 51.6
хувь байгаа нь 800 сая төгрөгөөс бага хувь нийлүүлсэн хөрөнгөтэй ББСБ
харьцангуй олон байгаатай холбоотой юм.
ТиймээсББСБ-уудын хувь нийлүүлсэн
хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр
боллоо.Ингэснээр 2020 оны эцэст ББСБ-уудын нэгдсэн балансын нийт актив
2.6 их наяд буюу одоогийнхоос 3.3 дахин их болж, хувь нийлүүлсэн хөрөнгийн
хэмжээ 1.4 их наядад хүрнэ. Жигнэсэн дундаж хүүгийн хэмжээ 2.1 хувь болж
өнөөдрийнхөөс ХОЁР ДАХИН буурахаар байна.
Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг одоо байгаа
түвшинд нь хэвээр үлдээвэл ирэх жилүүдэд зээлийн хүү буурахгүй, харин ч өсөх
хандлагатайг судалгаа харуулж байгаа. УлмаарББСБ-уудын зээлийн хүү буурах
нь нийт санхүүгийн зах зээл дэх зээлийн үйлчилгээний хүү төлбөрийг бууруулах
эерэг хөшүүрэг болж чадна\” гэв.
УИХ-аас баталсан \”Эдийн
засгийг сэргээх
хөтөлбөр”-т макро эдийн засгийн тогтвортой байдал, бодит өсөлтийг дэмжих
хүүгийн уян хатан бодлого хэрэгжүүлэх, зээлийн хугацааг уртасгаж, хүүг
бууруулах талаар тодорхой зорилтууд туссан. Эдгээрийг хэрэгжүүлэх хүрээнд
Санхүүгийн зохицуулах хорооноос Улаанбаатар хотноо шинээр байгуулагдах ББСБ-ын
хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2.5 тэрбум төгрөг болгох шийдвэрийг
гаргаад байгаа билээ. Уг шийдвэр эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ цаг
үед санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, ББСБ-ын чадавх, цар
хүрээ, хүртээмжийг өргөжүүлэх, харилцагчид, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг
хамгаалах зэрэг олон талын ач холбогдолтойн дээр ЗЭЭЛИИН ХҮҮГ бууруулах бодит
үр нөлөө үзүүлнэ хэмээн СЗХ-оос үзэж байгаа ажээ.
Үндэстэн агентлаг