Хятадад засгийн газрын Ковидийн хатуу арга хэмжээг эсэргүүцсэн жагсаал эрчимжиж, зарим хүмүүс Коммунист намын удирдагчдад уураа ил гаргаж эхэллээ.
Шанхай хотод олон мянган жагсагчид цугларч, цагдаа нарын машин бөөгнөрсөн дур зураг BBC-ын дуранд өртлөө.
Мөн Бээжин, Нанжингийн их дээд сургуулиудад оюутнууд жагсаал хийж байна.
Бямба гарагийн орой Хятадын хамгийн том хот, дэлхийн санхүүгийн төв болох Шанхай хотод болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр хүмүүс “Ши Жиньпин, огцор”, “Коммунист нам огцор” гэж хашгирч байжээ.
Ийм шаардлага нь засгийн газар болон удирчагчаа шууд шүүмжилсэн тохиолдолд хатуу шийтгэл ногдуулдаг Хятад улсын хувьд ер бусын үзэгдэл болж байна.
эх сурвалж: BBC