Дорнод аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгджээ. Үүнтэй холбогдуулан 2017 оны гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх аймгийн Засаг даргын захирамж гарчээ.
Мөн тус аймгийн Хэрлэн сумын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт өндөр байгаа учир 2017 оны нэгдүгээр сарын 3-12-ны өдрүүдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг түр хаажээ.
Б.Орхон
Эх сурвалж:Дорнод аймгийн ЭМГ