Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” компани олон тооны зээрийг хордуулан булсан гэх хэргийг иргэд эсэргүүцэн жагсаж байгаа билээ.
Энэ үеэр жагсагчдын нэг, иргэн Б.Цэгмидийг хамгаалалтын ажилчид зодож байгаа зураг нийгмийн сүлжээнд тавигджээ.
Уг асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяраас тодруулахад “Иргэн Б.Цэгмид нь гомдол гаргаагүй бөгөөд тухайн асуудлын хүрээнд Дорнод аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байна. Гэмтлийн зэргээс хамаарч Эрүүгийн хэрэг үүсгэх эсвэл Зөрчлийн хэрэг нээж хариуцлага тооцно.
Үндсэндээ Зөрчлийн тухай хуулийн 5.3-т заасанчлан Хүний биед хохирол учруулахгүйгээр халдсан гэх зүйл ангиар хамгаалалтын ажилчдад торгууль ногдуулна” гэв.