2010-2018 онд ОХУ-ын Пермь хотын Сонгодог бүжгийн сургуулийг балетын жүжигчин мэргэжлээр суралцаж төгсөөд 2018 оноос Дуурь бүжгийн эрдмийн театрт балетын жүжигчнээр ажиллаж байгаа.
Тэрбээр 2017 онд БНХАУ-ын Бээжин хот “IBCC 2017” тэмцээнээс тусгай байр, 2019 онд ОХУ-ын Улаан-Үдэ “Орос-Япон Евро Азийн” балетын анхдугаар тэмцээнээс дэд байр, 2022 онд ОХУ-ын Большой театрын тайзнаа болсон Олон улсын балетын XIV уралдаанд амжилттай оролцож “Дипломант” мөн тус онд БНСУ-д болсон “Korean international ballet competition” олог улсын тэмцээнээс алтан медаль зэргийг тус тус хүртэж байсан бөгөөд “Мөнгөн мод 2022”-ын Шилдэг бүжигчин шагналыг хүртсэн байна.
Ө. Мөнхжин ДБЭТ-ын тайзнаа П.И.Чайковскийн “Щелкунчик”, “Хунт нуур”, А.Аданы “Жизель”, И.Морозовын “Амттаны доктор” зэрэг бүтээлүүдэд гол дүрд бүтээгээд байгаа чадварлаг балетчин юм.