Nokia брэндийн анхны андройд утас танилцуулагдлаа. Хамгийн сүүлийн үеийн Android Nougat үйлдлийн системтэй тус утас нь 5,5 инчийн HD дэлгэцнээс гадна 16 мегапикселийн үндсэн камер, 8 мегапикселийн урд талын камер, 64 GB ийн санах ой , 4 GB ийн RAM , Qualcomm- ийн Snapdragon процессор гээд хамгийн сүүлийн үеийн технологийн шаардлагуудыг хангаж чадсан утас болжээ. Nokia брэнд нь хэсэг хугацаанд үйлдвэрлэлээ зогсоосон байсан бөгөөд Хятад улсын HMD компани толгойлон шинээр үйлдвэрлэл хийж эхэлсэн юм. Тэд анхны энэхүү ухаалаг утсаа эхний ээлжинд зөвхөн Хятадын зах зээлд гаргах бодолтой байгаа гэнэ.
Үндэстэн агентлаг