“Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай”, “Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай”, “Боловсролын тухай багц хууль”-ийн талаар мэдээлэл хийлээ.
“Боловсролын тухай багц хууль”-ийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням танилцуулав. Тэрбээр,
Монгол улс 1990 оноос хойш анх удаа боловсролын бүх түвшний асуудлыг цогцоор нь харсан хуулийн төсөл хэлэлцүүлэх гэж байна. Өмнө нь сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсролын тухай хуулийг тус тусад нь авч үзэж ирснээс уялдаа холбоо сул байв.
Бид боловсролыг олон улсын түвшинд үнэлэх ёстой гэсэн зохицуулалт төсөлд тусгасан ба гурван жил тутамд үнэлгээ хийнэ. Улсын хэмжээнд хэлэлцүүлэг явуулахад 10 мянга гаруй санал ирсэн. ирсэн нийт саналын 80 гаруй хувь нь багш нарын цалин урамшуулалтай холбоотой. Мөн багш нар тэтгэврийн насыг урагшлуулах санал өгсөн байна.
Дэлхийн нийт шинжлэх ухааны мэдээллийг бараг 90 хувь нь англи хэл дээр байна Тиймээс үндсэн гадаад хэлийг англи хэл гэж хуульд зааж өгнө гэв.