Дэлхийн хамгийн том банк Монгол
Улсад төлөөлөгчийн газраа нээх зөвшөөрлийг албан ёсоор авсан тухай эх сурвалж мэдээлж байна. Төлөөлөгчийн газар нээгдсэн учир
удахгүй банкны салбар байгуулагдах биз. Энэ нь гадны хөрөнгө оруулалт хасах
дүнтэй байгаа Монгол Улсад сайн мэдээ юм.
Өнөөдөр
дэлхийд тэргүүлэгч 11 банкны 50 хувь нь Монгол Улсад төлөөлөгчийн газраа
байгуулаад байна. Одоо Монголын төрөөс гарах шийдвэрээс хамаарч, асар их
хөрөнгө Монгол Улс руу орж ирэхээр хүлээгдэж байна.
Энэ
сургаар HSBC
(Англи), BNP Paribas (Франц), JPMorgan (АНУ) Sumitomo Mitsui (Япон) Deutsche
bank (ХБНГУ) зэрэг топ банкууд ч Монголд орж
ирэх үүд хаалга нээгдэнэ.
Төлөөлөгчийн
газраа нээсэн банкууд Investment banking буюу хөрөнгийн
зах зээлд ажиллах юм байна. Компаниудын бонд эсвэл хувьцаанд хөрөнгө оруулах эсвэл хөрөнгө
оруулагчдад зуучлана гэсэн үг. Гэхдээ хууль нь эцэслэгдэж батлагдаагүй. Өөрөөр хэлбэл Монголын төрийн
шийдвэрийг л эдгээр банкууд хүлээж байгаа юм.