Боловсролын сайд өчигдөр О.Сийлэгмаас уучлалт гуйж, ажилд нь буцаан томилохоор болсон байна. Доктор О.Сийлэгмаа БЗС-гийн гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан юм.
Тэрбээр энэ тухайгаа цахим хуудсандаа нийтэлжээ. Сайд Л.Энх-Амгалан “Өчигдөр О.Сийлэгмаатай уулзаж, буруу ташаа мэдээллийг залруулж, албан ёсоор уучлал гуйж, хуучин албаны даргын албан тушаалд буцааж томилох үүргийг өгсөн.
Мөн БЗС-д Сангийн яам болон манай яамны хамтарсан шалгалтын ажлын хэсэгт орж ажиллах саналыг тавьсан.
Асуудлыг зөв болгохын тулд ширээний хоёр талд биш ширээний нэг талд хамт суугаад бурууг зөв болгох ёстой” гэсэн байна.
БЗС-гийн гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа “Боловсролын Зээлийн Сангийн мэдээлэл энгийн иргэдэд хүрдэггүй. Төрийн албан тушаалтнууд өөрсдөө ашигладаг, хязгаарлагдмал хүрээтэй” хэмээн ярьж байв.
Харин БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “БЗС-гийн компьютер дээрх 2,000 гаруй хүүхдийн мэдээллийг иргэн О.Сийлэгмаа хард диск дээр хуулж аваад устгасан” гэж мэдээлж байв.