Хүчний байгууллагад ажилладаг сайхан бүсгүйчүүд дэлхийн өнцөг булан бүрт бий. Энэхүү царайлаг бүсгүйг Ночтли Перальта Альварес гэдэг бөгөөд Мексик, Голланд гаралтай. Амстердам хотноо амьдардаг тэрээр гэмт хэрэг илрүүлэгч, нийтийн хэв журмыг сахиулагч цагдаа мэргэжилтэй. 17 насандаа цагдаа цагдаа болж 6 жилийн турш энэхүү албан тушаалыг хашиж байгаа юм. Бага байхаасаа муу залуусыг баривчилж, бусдад туслахыг хүсэж байсан гэдэг. Тийм ч учраас цагдаа болохоор шийдэж хүсэл, мөрөөдлөөрөө амьдарч байгаа юм. Түүнийг загварын салбарт хүч сорих санал ирсэн ч хүчний байгууллагадаа үнэнч ажиллахаар шийдсэн байна.
Эх сурвалж
emch.mn