Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны тавдугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авчээ.
Хавтаст хэргийн материалаас үзэхэд яллагдагч С.Батдөлд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа 2023 оны зургаадугаар сарын 9-ний өдөр дуусахаар байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “…эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ зүйлийн 1.5-д заасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна” гэж хуульчилсан.
Яллагдагч С.Батдөлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжийг харгалзан тус шүүхийн шүүгчийн 2023 оны зургаадугаар сарын 8-ны өдрийн 952 дугаартай захирамжаар яллагдагчийг шүүх хурлын тов тогтоох хүртэл цагдан хорих хугацааг сунгаж шийдвэрлэв.
Тойм бэлтгэсэн: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Ц.Дайрийжав