Монголын тэргүүлэх портал сайт Zindaa.mn бүрэн шинэчлэгдэж, шинэ өнгө төрх, нийтлэлийн бодлоготойгоор та бүхэнд хүрч эхэллээ. Тус сайт нь \”Зиндаа” брэндийн дор 2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж буй шилдэг хандалт бүхий сайт юм. Өдгөө нийтлэлч, тоймч, сэтгүүлч, сурвалжлагч, админ зэрэг 42 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн редакц тус сайтын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж байна.
Ингэснээр өөрийн бүрэн редакц, хараат бус хариуцлагатай нийтлэлийн бодлоготой цөөн сайтуудын нэг болоод зогсохгүй программ хангамжийн хувьд бүрэн шинэчлэгдэж чадлаа. Программ хангамжийн салбартаа тэргүүлэгчдийн нэг \”MCAST” компани хариуцаж байна.
\”Zindaa.mn” сайтын лого нь Монгол түмний их шүтээн морин эрдэнийг дүрсэлсэн нь цог золбоо, хийморь бахархлыг билгэдсэнээс гадна шатрын хөлгийн утга санааг өөртөө агуулжээ. Өөрөөр хэлбэл, оюунлаг байдал, стандарт бус сэтгэлгээг морины нүүдлээр төлөөлүүлдэг шиг тус сайт нь оюуны орон зай, зэрэг зиндаанд нийцэх мэдээ мэдээллийг цаг, минут тутамд уншигчдадаа хүргэхийг эрмэлзэнэ. Алтан шар өнгөөр эрхэм тансаг байдлыг илэрхийлж буйZindaa.mn сайт ийнхүү хараат бус хариуцлагатай цахим сэтгүүл зүйн төлөө тод дуу хоолой, тод өнгө болж байна.