Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг шинэчиллээ.
Хэлэлцээрийн үр дүнд:
📍Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтэд улирал бүр олгодог С зөвшөөрлийн хугацааг 120 хоног болгож уртасгав.
📍Хоёр улсын худалдаа, тээврийг хөнгөвчлөх үүднээс тээвэрлэлтийн баримт бичгийг цахимжуулах нөхцөлийг бүрдүүлэхээр тохиролцов.
📍Монголын тээвэрчид гуравдагч хөрш рүү, тодруулбал Киргизстан, Таджикстан зэрэг дундад азийн орон руу авто тээврээр мах экспортлох, жимс жимсгэнэ импортлох шинэ гарцыг бий болголоо.
📍Ачаа тээвэрт AGV шинэ тээврийн төрөл, шинэ технологийг нэвтрүүлэхэд саадгүй болгов.
📍Хоёр улсын хооронд ТИР конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэлт нэмэгдэх нөхцөл бүрдлээ.
Монгол Хятад болон гуравдагч улстай хийх гадаад худалдаа өргөжих боломж бүрдэв.
АВТО ТЭЭВРИЙН ЭРГЭЛТ ХУРДАСЧ-АРД ТҮМНИЙ АМЬЖИРГААГ ТЭТГЭНЭ…