УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж буй хуулиудын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Хөрөнгө оруулалтын хуулийг дагаж, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэхүү хуулийн заалтаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид 100 хүртэлх жилээр газрыг ашиглуулах асуудал маргаан үүсээд байна. Та энэ заалтын талаар ямар байр суурьтай байна?
-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр 7 хоногт хэлэлцэх асуудлын тов, дараалал, жагсаалтыг баталдаг. Жагсаалтад албан ёсоор энэхүү хуулийн төсөл орж ирээгүй учраас чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхгүй. Түүнээс гадна Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлтөд иргэд хийгээд нийгмийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа. Тиймээс хууль санаачлагч Засгийн газарт буцааж, улмаар Газрын тухай хуулийн төслөөр холбогдох байгууллага, иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах, эрдэмтэн, судлаачдын санал бодлыг сонсож, дахин боловсруулах ёстой гэсэн чиглэл баримталж байна. Иргэний нийгмийн байгууллагууд олон нийтийн санал шүүмжлэлийг авах ёстой.
-Хөрөнгө оруулалтын хуулийн төсөлд 60 дээр нэмэх нь 40 буюу 100 жилээр газар эзэмшүүлэх заалт байгаа юм уу, та өөрөө анзаарсан уу?
-Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэх тухай асуудал бол яригдсан. Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг дагалдаад Газрын тухай хуулийн төсөлд газрыг 60 жилээр ашиглуулахаас гадна 40 жилээр сунгаж болох заалт байсан. Энэ асуудлыг Газрын багц хуультай нийцүүлэн цогц реформтой уялдуулж шийдэх ёстой гэсэн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлт гарсан учраас хэлэлцэхгүй гэж шийдвэрлэсэн.
Газрыг 60+40 гэсэн байдлаар эзэмшүүлнэ гэсэн заалтыг буцаасан ч дахин орж ирэхгүй гэсэн үг биш биз дээ?
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны зүгээс хэлэлцэх боломжгүй гэж шийдвэрлэсэн байгаа. Ер нь УИХ асуудлын нүүдэл шийдлийг нь олох ёстой. Гадна, дотны хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах зэрэг хөрөнгө оруулалтыг дэмжих агуулгаар зохицуулалт хийх ёстой. Гэхдээ ийм хэлбэрээр оруулж болохгүй гэж үзсэн учраас буцаасан. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос мөн Үндсэн хуулийн шаардлагатай нийцэхгүй хэмээн хууль зүйн дүгнэлт гаргуулахаар саналаа ирүүлсэн. Энэ дагуу шийдвэрлэнэ.
-Энэ хаврын чуулган завсарлахаасаа өмнө нэлээд олон томоохон хуулиудыг бөөндөж батлах гээд байна л даа. Хуулийг ийнхүү баталснаар хийдэл гарах магадлал байна уу?
-УИХ-ын хаврын чуулган өндөр ачаалалтай ажилласан. Өнөөдөр шүүмжлэл дагуулж буй ч 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гүйцээсэн. Энэхүү өөрчлөлтэй холбогдуулан 20,30 жил яригдаад чадаагүй УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэж байна. Мөн нийгмийн даатгалын болон боловсролын салбарын томоохон реформуудыг хийж байна.
Төсвийн тодотгол хийж, төсвийн байгууллагынхныцалин хөлсийг нэмэгдүүллээ . Авлигатай тэмцэх багц хуулиуд болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталлаа. УИХ баталсан хууль бүртээ авлигатай тэмцэх үзэл санааг суулгаж байна.Тухайлбал, Төрийн өмчийн тухай хууль, Тендрийн тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль зэрэг нийгмийн шинэчлэл, өөрчлөлтөд чухал ач холбогдолтой хуулиудад авлигатай тэмцэх үзэл санааг суулгав. Эдүгээ хэлэлцэж буй Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлд улс төрийн намын санхүүжилтийгавлигаас ангид ил тод байлгах, УИХ-ын Сонгуулийн хуулийн шинэчлэлд сонгогчдын саналыг худалдаж авах бүхий л боломжийг хаах заалтууд орж байна. Тийм учраас аль болох хийдэл, зөрчил гарахгүй хууль батлахын тулд УИХ-ын Тамгын газар өндөр ачаалалтай ажиллаж байна.
-Боловсролын багц хуулийн шинэчлэлд англи хэлийг Монгол Улсын үндсэн гадаад хэл байна гэх асуудал шүүмжлэл дагуулаад байна. Та ямар байр суурьтай байна вэ?
-Дэлхийд өрсөлдөх чадвартай байхын тулд технологийн, худалдааны, бизнесийн англи хэл суралцахыг 100 хувь дэмжиж байгаа. Гэхдээ англи хэлтэй атлаа монгол хэлгүй хүн бэлдэж болохгүй шүү дээ. Боловсролын ерөнхий хуульдаа биш Ерөнхий боловсролын тухай хуульд үндсэн гадаад хэл бол англи хэл хэмээн заах асуудлыг улс төржүүлж байна. Би бол ингэж томьёолж байгаа. Сургалтын хувьд үндсэн хэл монгол хэл байна.
Хоёрдугаарт, гадаад хэл буюу англи хэлийг үндсэн хэл гэж үзэхийг дэмжинэ. Монгол хүүхдүүд дэлхийн нийтийн англи хэлийг сурах ёстой юу гэвэл ёстой. Гэхдээ англиас бусад хэл үзэх эрхийг хориглож болохгүй. Япон, солонгос, орос, хятад, франц, герман үзэж байгаа хүүхдүүдийг хориглож болохгүй. Өөрөөр хэлбэл, “Би франц хэл суръя” гэж байхад хуулиар “Чи заавал англи хэл сур” гэж болохгүй. Саяхан Францын Ерөнхийлөгчийг угтахад франц хэлийг сурч байгаа монгол хүүхдүүд угтан авсан. Тухайлбал тэр хүүхдүүдийг франц хэлээ болиод англи хэл үз гэж болох уу.
Тэгэхээр аль нэг хэлийгсонгож суралцах эрх чөлөөг ардчилсан нийгэмд хааж, боож болохгүй. Харин Боловсролын багц хуулийн шинэчлэлийн нэг зорилго бол монгол хэл, соёлтой, дэлхийд өрсөлдөх чадвартай, англи хэлтэй, мэдлэг боловсролтой иргэн бэлтгэхёстой. Харин улс төржүүлээд, гадаад дотоодын шахалт юм шиг геополитик сонирхол оруулаад байгаа нь байна.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ямар зөвлөмж гарсан юм бэ?
-УАБЗ-өөс англи хэл болохгүй гэсэн ямар нэгэн зөвлөмж гараагүй. Ерөөсөө Монгол хэлний тухай хуулиа дагаж мөрдөх ёстой гэсэн. Монгол хэлний тухай хуульд сургалтын үндсэн хэл монгол хэл байна, гадаад хэлийг 3 дугаар ангиас хойш заах тухай заалт бий. Монгол хэл соёлоо хамгаалж, ижилсэл, ондоошлийн өнөөгийн хандлагад нийцүүлэн хэл, соёлоо тусгаар авч явах ёстой юм.