НОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлж байна.
Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар “Сүхбаатар 1 хороо байрлах орон сууцны эргийн бэхэлгээ нурсан. Натурын гүүрний хашлага хөндийрч нурах эрдэл үүссэн. Тус замыг түр хугацаанд хааж, богино хугацаанд засварлана. Хотын зургаан дүүргийн хэмжээнд 52 мянга гаруй хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлэн цахилгааныг тасалсан. Нийм 630 дэд өртөөний цахилгааныг хүчдэлд залгасан. Үер усны асуудал хот төлөвлөлтийн алдаанаас болсон.
Одоогоор мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөгөөр ажиллаж байна. Бэлтгэгдсэн, туршлагатай алба хаагчид ажиллаж байна. Цаашид нүүлгэн шилжүүлэх шаардлагатай олон айл байна. Сэлбэ, Туул, Тэрэлж голын усны түвшинг байнга хэмжиж байна. Сэлбэ гол ахин үерлэхгүй гэх баталгаа байхгүй учраас эргийн дагуух далан байгууламжийн ажлыг эрчимтэй хийнэ. Туул голын эрэг дагуу 200 ачааны авто машинаар элс, хайрга ачин зүүн бүсэд далан барьж, бэхжүүлэн гүйцэтгэж байна. Сэлбэ голын усны түвшин 5-10 см буурсан үзүүлэлттэй байна. Тэрэлж, Туул голын 8 см-аар үерийн аюултай түвшинг давсан байна” гэв.
Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын төлөөлөл “Улаанбаатар хотын гэр хороолол болон орон сууцны иргэдийн ундны ус цэвэр усны битүүмжлэгдсэн шугам хоолойгоор дамжин хэрэглэгчдэд хүрдэг. Тиймээс үерийн ус ундны усанд нөлөөлөх ямар ч боломжгүй, энэ бол ташаа мэдээлэл. Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэв.