■Захидал орчин үеийн монгол хэл, халх аялгаар:
Мөнх тэнгэрийн хүчин дор хааны суу дор Аргуны үг:
Францын хаан танаа …
Ноднин чи Раббан Саума тэргүүтэн элчийг очуулж илгээсэн. “Илханы цэргүүд Мисирийн зүг морилвол, бид бээр эндээс морилж, хамсая хэмээн очиж илгээснийг чинь зөвшөөрч “Тэнгэрийг залбирч барс жилийн өвлийн эцэс сард морилж, хаврын тэргүүн сарын арван таванд Дамаскд бууя” хэмээвэй.Эдүгээ үнэн үгэндээ хүрч, цэргүүдээ болзсон газарлуу илгээвэл, тэнгэрт мөргөж, тэд иргэдийг(Египедийн мамлюк улс) авбал, Иерусалимыг танд өгье.Харин болзооноос хожигдож цэргээ нэмбэл яахан зохих, хойно бээр гэмшивч яахан тустай.Бас аль нэгнээр хэл нэмж элчээр жигүүр агуулуулан, Франц орны тансагууд, шунх, элдэв өнгөт хөрс зэргийг өгч илгээ. Хариу соёрхлыг Тэнгэрийн хүч, хааны суу мэдтүгэй хэмээн Мүскерил хорчийг илгээлээ. Бичиг ману үхэр жилийн зуны тэргүүн сарын зургаанд хуучидтай Хөндлөнд байхад бичив»
■13р зууны монгол хэлээр:
Мөнхгэ тнгр-и-н күчүндүр каган-у суу дур, Аргун үгэ ману ирэд Баранса.
Нидони чи Мар Бар Савма Сагура тэригүтэн илчин-иэр очижу илэр-үн. Ил ханы черигүд Мисир-ун жүг морилабасу бида бэр эндэчэ морилажу камсаяа кэмэн очижу илэгсэни чину жөбшиеэжү тнгри-и жалбарижу барс жил өбүл-ун эчүс сарада морилажу, кабур-ун тэригүн сара-ин арбан табуна Димискү багу-яа кэмэбэй. Эдүгэ үнэн үгэ-түр-иэн күрүн черигүд-ин болжалдур илэжү тнгридэ мөрөгтэжү тэдэ иргэ абубасу Орислими тана өгие.Кэм болжал кожидажу чэригүди нэмэгүлбэсү яагу жокику, коина бэр гэнүлбэсү яагун туса. Баса аль бэр кэлэн нэмэн илчин-иэр-иэн жигүрэ агулган Бэрэнгүд-ун гажар-ун тангсгугуд шингкуд илдэб өнгэтэн гүрүс өгчү илэбэ. Сү кэр бэ соёркакуи тэнгри-ин күчүн каган-у суу мэдэтүгэй кэмэн Мускарил корчи-и илэбэй. Бичиг ману үкэр жил жуну тэригүн сара-ин жиргуган каучидта Көндэлэн-э букуй дур бичибэй
■Захидалын талаар
-Чингис хаан
-Толуй
-Хүлэгү хаан
-Абага хаан
-Аргун хаан
Аргун нь Чингис хааны дөч болно. 1258 онд азербайжанд төрсөн бөгөөд, 1284 онд аав Абагийн дүү Ахмед Төгөлдөрөөс хаан ширээг булаан авч, 1291 он хүртэл хаан суусан. 1290 онд буддын лам нарын мөнх амьдруулдаг гэх мөнгөн ус, хүхэр холисон шингэн ууж эхэлсэн бөгөөд, тэр ондоо бие нь муудаж таталт өгч, хэвтэрт орж Арран хотод 1291 оны 3н сард нас нөгчжээ.
Дараа нь их хуралдайгаар дүү гаж донт хомосексуал Гайхалт хаан суусан.
Аргун нь Египедийн Мамлюкуудтай дайтаж байхдаа европын хаант улсуудтай холбоотон болж 2 талаас нь дайрахаар хичээж захидалууд явуулж байжээ.
Захидлыг бичсэн цаасыг нь солонгосд хийсэн нь тогтоогдсон.
Захидлыг Италийн еврэй гаралтай Жисолфын Бускарел буюу Мүскерил гэх Монголчуудад зүтгэж байсан гадаад хүн Францад аваачиж өгсөн.
Тэрээр:
-1289 оны 9 сарын 15наас 30ны хооронд Ром хотод
-1289 оны 11-12 cарын хооронд Парис хотод очсон.
Захидалыг франц хэл рүү өөрийн гараар орчуулж хүлээлгэж өгчээ.
Францаас гараад 1290 оны 1 сарын 5нд Англид очиж 1р Эдвард хаанд мөн хэл хүргэсэн.
Тавьсан шаардлага нь:
Загалмайтнууд хүчээ нэгтгэн ирвэл хамт Мамлюкуудыг дарж, шагналд нь ариун газар Иерусалим хотыг бэлэглэнэ.
Харамсалтай нь европын хаад Ромын папын шийдвэрийг хүлээсээр хойшилж, шууд ажил хэрэг болж чадаагүй юм.
Ориг хувилбар одоо Итали улсад ватиканд хадгалагддаг ба хувилбарыг нь монгол улсад гардуулж өгсөн байдаг.