Нийслэл хотод үерийн усны улмаас үүссэн хөрсний бохирдлыг тодорхойлох хяналт шинжилгээ хийсэн.
Энэ шинжилгээ хийхдээ үерт автсан гэр хорооллоос нийт 55 хөрсний дээжийг энэ сарын 15, 16-нд цуглуулсан аж.
Ингээд хөрсөнд агуулагдах нянг:
- E.coli (гэдэсний савханцрын халдвар),
- Cl. Рerfringens (гэдэсний хижиг) тодорхойлох шинжилгээ хийжээ.
Ташрамд дурдахад үерийн дараа дээрх газруудад ариутгал, халдваргүйжүүлэл хийх ажил үргэлжилж байна.
Уг шинжилгээний дүнг Хөрс, Хот, суурин газрын хөрсний эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт, бохирдлыг үнэлэх MNS 3297:2019 стандарттай харьцуулан үнэлгээ дүгнэлт гаргасан болохыг мэргэжилтэн онцлов.
ДҮГНЭЛТ:
Гэдэсний савханцрын халдвар, гэдэсний хижиг нь нийт 55 цэгийн хөрсний дээжийн 51 хувьд бага, дунд их бохирдолтой байсан аж.
Гэдэсний савханцрын халдвар “Шарга морьтын гүүр”, “Хүүхдийн парк”, “Шар хадны эцэс гэр хороолол”, “Зүүн салаа 2 гэр хороолол”, “Зүүн салаа үерийн далан”, “Улаан чулуут хогийн цэг”, “Төв цэвэрлэх”, “Нисэх эцэс” цэгүүдэд хамгийн их
Гэдэсний хижиг нь “Улаан чулуут хогийн цэг” дээр хамгийн их байна гэх дүгнэлт гарчээ.
Дээрх дүгнэлттэй холбогдуулан Цаг уур, орчны шинжилгээний газраас дараах зөвлөмжийг гаргажээ.
- Хөрсний чанарын MNS 5850:2019, MNS 3298:1991 стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан бохирдолтой цэгүүдийн хөрсийг халдваргүйжүүлэх,
- Хүнд металлын бохирдол илэрсэн цэгүүдэд хамрах хүрээг тодорхойлсон судалгаа хийж хөрсийг тул аюулгүй, хор нөлөөлөлгүй болгох саармагжуулах ажлыг зохион байгуулах,
- Гэр хорооллын бүсүүдэд органик бохирдол болох нитратын азотын бохирдол ихээр илэрсэн тул цаашид нянгийн халдвар тархах нөхцөл үүсгэж болзошгүй байна. Иймд гэр хорооллын нийт бүсийг хамруулан халдваргүйжүүлэх арга хэмжээг шат дараалан авах,
- Цаашид Улаанбаатар хотын гэр хорооллын нүхэн жорлонг халах арга хэмжээг авч ажиллах шаардлагатайг зөвлөв.