Налайх-Багануур чиглэлийн замд их засварын ажил хийгдэж байна.
Уг чиглэлийн 34-176 км хүртэлх 142 км хатуу хучилттай авто замын засвар арчлалтыг “Багануур АЗЗА”ТӨХК хариуцдаг. Энэ жилийн төлөвлөгөөт засварын ажил 89 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас тус хэсгийн замд эвдрэл гэмтэл гарсныг “Багануур АЗЗА” ТӨХК-ийнхан шуурхай ажиллаж, сэргээн засварлаж эхэлжээ.
Тус хэсгийн замд үерийн үед эвдрэл гарах магадлалтай дөрвөн цэг байдаг. Тиймээс цаг агаарын онцгой нөхцөлд ажлаа төлөвлөж, бэлэн байдалд ажиллахыг Багануур АЗЗА ТӨХК-ийн удирдлагуудад Зам, Тээврийн хөгжлийн сайд үүрэг болголоо.
Түүнчлэн энэ чиглэлийн авто зам насжилт өндөртэй, хөдөлгөөний эрчим ихтэй замуудын нэг учир эвдрэл гэмтэл их гардаг. Иймд зам засварын ажлыг чанартай, чансаатай хийж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж, зам засварын ажлыг зорчих хөдөлгөөнд саад учруулахгүйгээр зохион байгуулан хугацаанд дуусгаж ажиллахыг даалгав.
Эх сурвалж: Зам, Тээврийн Хөгжлийн Яам