/МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нийт нутгаар өнөөдөр агаарын температур +35-аас +42 хэм, хөрсөн дээр +68 хэм хүрч халж байна.
Тодруулбал, Дашбалбар, Халх гол, Матад, Баян-Уул, Гурванзагал, Чулуунхороот сумын нутгаар +35-аас +39 хэм, хөрсөн дээр +55-аас +60 хэм хүрч байгаа бол аймгийн төв болон бусад сумын нутгаар агаарын температур +40 хэм давж, хөрсөн дээр +68 хэм хүртэл халсан байна гэж УЦУОШТ-өөс мэдээлэв.
Харин өнөөдөр аймгийн төвд агаарын температур +34, нөгөөдөр +29 хэм байна. Сонирхуулахад, 2016 оны зун Дорнод аймагт +41.9 хэм хүрч халж байжээ.