ХХААХҮЯ нь арилжааны 10 банктай хамтран 7 дугаар сарын сүүлийн байдлаар 2732 иргэн, аж ахуйн нэгжийн 1,152.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт хүлээн авч, 1597-д нь 361.43 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Үүнээс 219.1 тэрбум төгрөгийг эргэлтийн хөрөнгийн, 142.3 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын чиглэлээр олгосон байна. Үүнд газар тариалангийн чиглэлээр 1206 иргэн, аж ахуйн нэгжид 127.2 тэрбум, мал аж ахуйн чиглэлээр 111 иргэн, аж ахуйн нэгжид 26.88 тэрбум, хүнсний боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэлийн чиглэлээр 302 аж ахуйн нэгжид 207.1 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Зээлийн эх үүсвэр ашиглалт 27.1 хувьтай байгааг ХХААХҮЯ мэдээлэв.
УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны “Хүнсний хангамж, хөдөө аж ахуйн салбарын технологит ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолоор арилжааны банкны эх үүсвэрээр, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих хүрээнд жилийн 18 хувь (зээлдэгчээс 5, Засгийн газраас хариуцан төлөх 13 хувь)-ийн хүүтэй, 24 хүртэл сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын, жилийн 19 хувь (зээлдэгчээс 6, Засгийн газраас хариуцан төлөх 13 хувь)-ийн хүүтэй, 60 хүртэл сарын хугацаатай хөнгөлөлттэй зээл олгохоор шийдсэн билээ.