Хүүхэд төрүүлсний дараа эмэгтэйчүүдийн гэдэс сунаж, харвинтай болдог нь нууц биш. Мөн хүний бие организмын онцлогоос шалтгаалан ташаа, бэлхүүс, гэдэс, өгзөг орчим өөхлөлт үүсэх нь бий. Тэгвэл үүнээс хэрхэн ангижрах талаарх зөвлөгөөг та бүхэндээ хүргэж байна.
2. Шинэ өдрийг нимбэгний шүүстэй усаар эхлүүл. Энэ бол харвинг арилгах шилдэг аргуудын нэг. Өглөө бүр уудаг усандаа хэдэн дусал нимбэгний шүүс, бага зэрэг давс хийж уух нь бодисын солилцоог сайжруулж, гүзээг арилгахад тусалдаг.
4. Түүхий сармис ид. Өглөө бүр 2-3 хумс сармис зажлаад араас нь нимбэгний шүүстэй ус ууснаар жин хаях явцыг хоёр дахин түргэсгэхээс гадна цусны эргэлт сайжирдаг.
5. Цагаан будаанаас татгалз. Цагаан будааг янз бүрийн улаан буудайн бүтээгдэхүүнүүдээр соль. Бор будаа, бор талх, бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд, овьёосыг хоол хүнсний цэсэндээ байнга оруул.
7. Чихэрлэг бүтээгдэхүүнүүдээс зайлсхий. Төрөл бүрийн чихэрлэг бүтээгдэхүүнүүд, амтат ундаа нь хэвлий, гуя зэрэг биеийн хэсгүүдэд өөх болон хуримтлагддаг.
10. Хоолоо амтал. Шанцай, цагаан гаа, хар перецээр хоолоо амталвал зохилтой. Эрүүл мэндэд тустай эдгээр амтлагчнууд нь инсулины эсрэг үйлчлэлийг нэмэгдүүлж, цусан дахь сахарын түвшинг буулгадаг ажээ.