Өчигдөр Тайландад нэгэн аймшигт бас \”эмгэнэлт хэрэг\” гарчээ. Тайландын нэгэн иргэн санаандгүйгээр гол руу унасан байна. Тэрээр сэлж чаддаггүй байсан бөгөөд уйлж, бусдаас тусламж хүсчээ.
Гэтэл эргэн тойронд нь байсан хүмүүс түүнд туслахын оронд түүний зургийг авч, бичлэг хийн өөрийн твиттер, инстаграм, фэйсбүүк хуудсандаа нийтэлж байсан байна. Ус хэдийгээр тийм гүнзгий байгаагүй ч иргэн сэлж чадахгүйгээсээ болж амьсгалж ч чадахгүй байсан аж.
Иргэд түүнийг зүгээр л уснаас татан гаргахад л болох байж. Хамгийн аймшигтай нь цагдаа ирэхээс өмнө иргэн нас барсан бөгөөд хэн ч түүнд туслаагүйгээр барахгүй нас барсан хойно нь ч зургийг нь авсаар л байж. Харин цагдаа \” Одоо зураг авахаа больцгоо. Ядаж нас барсан иргэнийг хүндэлцгээе\” хэмээн хэлсэн байна.
Аймшигтай биш гэж үү бидний төсөөлдөг байсан тэр аймшигт хийсвэр ертөнцөд бид улам автсаар байгаагийн нэгэн илрэл нь энэ. Хүмүүсийн сэтгэхүй нь усанд живж байгаа хүний амийг аврахаас илүү, үйл явдлыг цахим хуудсанаа нийтэлж олон нийтэд хүргэх, хий хоосон лайк хөөцөлдөх нь чухал болсон мэт.
Үндэстэн агентлаг