2023 оны 8-р сарын 24-26-ны хооронд АНУ-ын Агаарын цэргийн хүчин, Монголын Агаарын цэргийн хүчин, Балбын армийн Агаарын алба болон Тайландын Вант Улсын Агаарын цэргийн хүчний эмч мэргэжилтнүүд нэгдэж, Ихтамир сумын Эрүүл мэндийн төв дээр ажиллах юм байна.
Ингэхдээ иргэдэд үнэ төлбөргүй эмчилгээ, шүдний үзлэгийн үйлчилгээ үзүүлэх буюу 09:00-16:00 цагийн хооронд олон нийтэд нээлттэй ажиллах юм.
Энэхүү ажил нь АНУ өөрийн холбоотон, түншүүдтэйгээ хамтран ажиллах чадварыг сайжруулж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад туслах зорилгын хүрээнд явагдаж байгаа ажээ.