Баянгол дүүрэгт шингэн
зүйлд хордож таван иргэн амь насаа алдаад байгаа. Энэ хэргийн дараа цагдаа,
хяналтын албан хаагчид шуурхай ажиллаж, согтууруулах ундаа худалдаалах эрх
бүхий аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж \”Найрсаг”, болон \”Gold Chinggis” гэх архинуудыг хураан аваад байна.
\”Найрсаг” бол \”Мөнхжид
Од” компанийн үйлдвэрлэдэг, хямд үнээр зарагддаг архи. Харин \”Gold Chinggis” Жем интернашнл компанийн бренд болсон бүтээгдэхүүн.
Тэгвэл хууль,
хяналтынхан таван иргэн хордсон асуудлаар \”Мөнхжид Од”-оос гадна, Жем
интернашнлийн архинуудыг шинжилгээнд өгсөн байна. Шалтгаан нь хордож нас барсан
иргэдийн байсан газраас Найрсаг, Голд Чингис зэрэг архины шил олдсон байгаа юм.
Иргэдийг шингэн зүйлд
хордсон гэх анхан шатны дүгнэлт гарчихсан. Гэхдээ нарийвчилсан шинжилгээ хийж
байна гэх мэдээллийг албаныхан өгсөн билээ. Шууд архинаас хордсон гэх
мэдээллийг өгөх нь бизнесийн нэр хүндэд халдах аюултай. Тиймээс энэ байдлаас
болгоомжилсон байж болох юм гэх хардлага байна.
\”Мөнхжид Од” компанийн
хувьд үйл ажиллагаа эрхлэх эрхээ цуцлуулчихсан. Харин Жем интернашнл одоогоо
үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Хэрвээ таван иргэн архинд хордож нас
барсан гэх шинжилгээний хариу гарвал \”Мөнхжид Од”-ын архинд уу, Жем интернашнлийн
архинд хордсон уу гэх асуулт гарч ирж таараа.
Мэдээж лабораторид хоёр
компанийн архинаас шинжилгээ авч байгаа. Тэгэхээр хордсон иргэдийн биенээс
илэрсэн хор аль нэгнийх нь байх нь ойлгомжтой биз.
Үндэстэн агентлаг