“Хүннү молл”-ын урд байрлах гэрлэн дохиог хариуцсан ажилтнууд нь өчигдөр шөнө буулгаж, өөр байршилд шилжүүлэн суулгажээ.
Энэ талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Явган зорчигчид шинээр ашиглалтад орсон нүхэн гарцаар нэвтэрнэ. Энэ нүхэн гарцын доторх заслын ажлыг долоо хоногийн хугацаанд дуусгана.
Ингэснээр зам хөндлөн гарч буй иргэдийн аюулгүй байдал хангагдаж, яармаг орчмын зорчилт хөдөлгөөний урсгалын эрчим сайжрах юм” хэмээн цахим хуудсандаа бичжээ.
“Одоогийн тусгаарласан хаалт 12,700 метрийн урттай бөгөөд 950 сая гаруй төгрөгийн өртөгтэй. Улаанбаатар зам засвар арчилгааны газар хийсэн. Наадамчдын өргөн чөлөө дээр 3,000 метрийг тавьсан” гэдгийг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг өмнө нь хэлж байв.