Евро бүсийн инфляц өсөх хандлагатай байгаа боловч евро бүсийн одоогийн хэрэгжүүлж байгаа тэг хүүтэй бодлогоо өөрчлөхгүй гэж Европын төв банк 19-нд мэдэгджээ.
Европын холбооны статистикийн саяхан нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2016 оны 12-р сард евро бүсийн инфляц 1.1 хувиар нэмэгдсэн нь 3 жилийн турших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
Европын төв банкны гол үүрэг нь евро бүсийн барааны үнийн тогтвортой байдлыг баталгаажуулж, евро бүсийн инфляцыг 2 хувийн дотор тогтоон барих явдал юм. Ноднингийн 12-р сард евро бүсийн инфляц нэмэгдэх нь илэрхий болсон ч Европын төв банкны дунд хугацааны зорилтоос доогуур байна.
Одоо евро бүсийн инфляц өндөр байгаа шалтгаан нь олон улсын нефтийн үнэ өссөнтэй холбоотой. Эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийн хүчин зүйлийг эс тооцвол евро бүсийн инфляцын хэмжээ нэлээд доогуур байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Эх Сурвалж: mongol.cri