Нийслэлийн цагдаагийн удирдах газраас эмзэг цэг, автобусны буудлыг камержуулж цагдаагийн байгууллагын сүлжээнд холбох тендер зарласан байна.
Тендерийн төсөвт өртөг 1.3 тэрбум төгрөг байна. Орон нутгийн төсвөөр хийгдэх энэхүү ажлын хүрээнд нийт 30 автобусны буудлыг камержуулж цагдагийн байгууллагын сүлжээнд холбох юм. 2023 ондоо 108 автобусны буудлыг бүрэн камержуулахаар төлөвлөөд байгаа аж.
Нийт гэмт хэргийн 30 орчим хувийг эзэлж буй хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд ийнхүү автобусны буудлуудыг камержуулж эхлээд байна. Камержуулалтанд хүний дүрс, маршрутыг таних зэрэг ухаалаг системийг суулгаж өгөх юм.