Шаазан будаатай аяга орос туухай авч байгаа хүмүүс
анхаараарай!!!
\”Шаазан аяга, орос туухай өндөр үнээр авна\” гэсэн зар маш их
яваад байна. Орос улсад энэ мэт луйвар 5 жилийн өмнө яваад маш олон иргэд \”зарна\” гэсэн
сэдлээр их хэмжээний шаазан аяга авсан байдаг. Маш олон хүн өрөнд орж сүлжээ шиг тухайн нийгэмдээ түгсээр \”энэ хүнээс аваад тэр авдаг
хүнд нь зарна\” гэсэн итгэлээр явсаар ямар ч хэрэггүй хогнуудыг нэгэндээ
дамжуулдаг.

Жишээ нь, нэг иргэн хятадуудтай хамтарч ажилладаг нэг танил
маань анх ийм зар тавьсан юм. Тэгээд хэдэн аяга
400,000 төгрөгөөр авсан. Үүнийг дуулсан ченжүүд 100,000-200,000 төгрөгөөр аяга худалдаж
аваад нөгөө хятадуудад 400,000-аар өгсөн. Хэсэг хугацааны дараа хятадууд ченжүүдээс 600,000-аар аяга авсан. Ченжүүд бүр их улайрч аяганы эрэлд гарсан.
Тэгэхээр нь хятадууд илүү үнэтэй авдаг гээд цуу тараангуут ченжүүд нөгөө танилд
маань 600,000-аар аяга зарахаа болиод \”жинхэнэ цаад хүн\”-ийг нь
хайгаад аягаа хураасаар л байсан. Гэтэл нөгөө санаачлагч нөхдүүд урдаас 1,000 төгрөг
хүрэхгүй үнэтэй ийм аяга их хэмжээгээр оруулж ирээд ченжүүдэд бага багаар
аваачиж өгсөөр байсан юм. Оруулж ирсэн аяга дуусч, харин нөгөө өндөр үнээр аяга авдаг хятадууд гэнэт алга болчихсон. Ингээд л ченжүүд баахан шаазан аяганы цуглуулгатай болсон доо.

Орос туухай ч мөн адил энэ зарчимаар зарагдаж нэг л мэдэхэд иргэд хэрэггүй баахан туухайтай хоцорсон байх юм. \”Шаазан аяга, орос туухай өндөр үнээр авна\” гэсэн зарын цаана ийм л луйвар явагддаг.
Үндэстэн агентлаг