X зууны Монголчууд Ю.Цэдэнбалын хувь хүний шинжийн тухай дурссан нь
1. Соёлтой хүн гэж олон хүн Ю.Цэдэнбалыг тодорхойлжээ
Ю.Цэдэнбалыг сайн мэдэх хүмүүс түүнийг өндөр соёлтой хүн байсан тухай ямагт дурсчээ. Тэрээр Орос оронд олон жил суралцсан, ер нь европ маягийн соёлтой хүн байсан ажээ. Жирийн ардын дундаас төрсөн, дайн тулаан, сэргээн хөгжүүлэх хүнд үеийг туулсан, түүнчлэн эх, эцэг, ахан дүүсээ дуурайсан зэргээс төрөлхийн зөөлөн, хүлээцтэй, уур уцааргүй хүн байсан бөгөөд амьдралын сүүлч хүртлээ тийм л нэг зангаараа байжээ. Түүнийг олон жил сайн мэдэх хүмүүс энэ чанарыг өндөр үнэлж байлаа.
Ю.Цэдэнбалын нарийн бичгийн дарга байсан Т.Жунай: “Даргатай уулзахад соёлтой зөөлөн, аятайхан хүн байв. Хүнийг хүндэтгэдэг, үнэхээр сайхан хүн байсан”; комиссар байсан Д.Наваан: “Хүн загнадаггүй хүн байлаа. Олон янзын хүнтэй ярьж байхыг нь мэднэ. Уурлаж, загнаж, чичилж байхыг нь би үзээгүй. Ер нь л учирлаж ойлгуулж л ярьдаг хүн байсан”; Ю.Цэдэнбалын жолоочоор 30 жил ажилласан Т.Лувсанринчин: “Бидэнд тэгж элдэв янзаар хандаж байгаагүй. Манайхны бүх ажил ч хатуу цагтай, хэзээ, хаана, юу хийхээ хүн бүр мэддэг байсан болохоор юу гарах вэ? Гэхдээ л гучин жилийн дотор юм гарвал гарах байсан байлгүй. Тэгэхэд надад нэг ч уурлаж үзээгүй дээ хөөрхий” гэжээ.
Ю.Цэдэнбалын комиссар байсан Г.Отгон:“Цэдэнбал дарга соёлтой, найрсаг, боловсролтой сэхээтэн. Маш их ном, зохиол уншдаг, их чөлөөтэй тайван ярьдаг хүн байв. Бал дарга хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн ханддаг хүн байсан. Юманд их уужуу тайван ханддаг, нэг их уурлаж бухимддаггүй хүн байв. Дарга ер нь хөдөлмөрч, эрхэлсэн ажилдаа үнэнч, зарчимч, аливаа юмыг энэ тэр гэж хойш тавьдаггүй. Доод тушаалын албан хаагч байсан ч бүгдтэй нь эелдэг соёлтой харьцдаг ухаантай хүн байлаа”.
20 жил Ю.Цэдэнбалын комиссараар ажилласан Гэндэндаржаа: “Их дөлгөөн хүн. Нэг удаа хүүхдээ зандрахыг нь үзээгүй дээ. Их л дуугай бодлогоширсон хүн байдаг мөртлөө хөдөө гадаа явахаараа инээж хөхрөөд л дуу шуутай болчихдог юм” хэмээн дурсжээ.
Ю.Цэдэнбалын хамгаалалтын дарга байсан Л.Нанзад: “Би Цэдэнбал гуайг хүнийг загнаж, ширүүн дуугарч байхыг нэг ч удаа харж байсангүй. Энэ нь тэр хүний хэчнээн хүмүүнлэг, бусдаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чаддаг, гайхамшигтай хүн байсныг харуулж байгаа юм”, “Соёлтой харьцаатай, хүнд анхаарал халамж тавьдаг хүн байсан. Тун цэвэрч, нягт нямбай зантай, гараа үргэлж угаана. “Цоо шинэ цамц хүртэл шороонд дарагдсан байдаг юм, угааж индүүдээд өмсөж бай” гэж зөвлөнө. Дэг журам, сахилга сайтай. Эмч тийм байх ёстой л гэвэл үгийг нь яг л дагана. 1957 онд Хэнтий аймгаар явахад нь би эмчээр дагаж явсан. Төмөр-Очир дарга ч хамт явсан. Замд таарсан эзгүй байшинд эсгий дэвсээд, гал түлээд л шөнөжин хуучилцгааж байсан юм. Харин цэвэрч гэдэг тухайд бусадтай зүйрлэх аргагүй. Гутал гялалзаж, цамцны зах огт хиргүй байвал л хангалуун байдаг. Гэр нь ч тун цэвэр цэмцгэр байсан” тухай ярьжээ.
Ю.Цэдэнбалын хүүхдийн асрагч байсан В.Карпикова: “1959 он байлаа. Би эмнэлгийн сувилагч байлаа. Гадаад Яам дуудаж Цэдэнбалын хүүхдийн асрагч болох санал тавьж, 5 хоногийн дараа Цэдэнбалтай Монгол явсан. Онгоцонд түүнийг анх харсан. Хар үстэй, залуухан, цагаан царайтай, сайхан хүн байсан. Хэдэн жил хүүхэд харсан. Хэзээ ч, ганц ч удаа хэнд ч чанга дуугарч байгаагүй. Шөнөжин ажилладаг, Бага унтдаг хүн. Эхнэртэйгээ хоёул надад “Чамд байр өгнө, машин өгнө, морь өгнө, нөхөрт гаргана” гэдэг сэн. Москвад байсан сүүлийн 7 жил нь би хоол хүнсийг нь зөөдөг байв. Тэр хоёр амьдралын сүүлч хүртлээ нэг нэгэндээ үнэхээрийн хайртай байсан даа” хэмээн дурссан байна.
Ю.Цэдэнбалын туслах асан Л.Батцэнгэл: “Гүн ус дөлгөөн, гүн ухаантан тайван гэдэг шиг Цэдэнбал дарга усгал зөөлөн ааштай, уужуу тайван сэтгэлтэй, хэрцгий догшин, ихэмсэг дээрэнгүй авир зангүй, тэр чанараараа олонд хүндлэгдсэн хүн байсан. Өөрийнхөө ааш араншинг барьж чадна, өрөөл бусдынхыг тэвчиж чадна. “Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ?” гэгчээр тэвчээр алдрах нэг л өдөр Цэдэнбал даргад тохиолдсон юм. Тэгэхэд би олон жил үзээгүйгээ үзсэн. Монголын хөгжпийн хувь заяатай холбоотой нэгэн чухал бичгийг тухайн үед сайдын алба хашиж байсан нэгэн саатуулснаас болж Монголын гэсэн сэтгэлээр, Монголын төлөө өөрийгөө зориулж явдаг дарга маань уурлахад хүрсэн. Уурлахгүй байхын аргагүй юм болсон. Эл явдал 1971 онд хувьсгалын баяр наадмын 2 дахь өдөр болов. Тэр тусмаа хоёр орны засгийн газрын тэргүүн нарын уулзалт дээр гардуулах захидлыг бэлэн болгоогүй нь үнэхээр хариуцлагагүй явдал болсон доо” гэж 15 жил нэг дор ажиллахдаа уурлан бухимдахыг нь анх удаа, сүүлчийн удаа, ганц удаа харснаа онцлох сонин болгож бичиж үлдээжээ.
Ю.Цэдэнбалтай хамт ажиллаж байсан, алба ажлаар уулзаж байсан, түүний амьдрал үйл ажиллагааг судалсан хүмүүс ч энэ хүний харилцааны өндөр соёлын тухай дурджээ.
Цэргийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан Г.Дугарсүрэн: “Далаад оны эхэн үед армийн тэргүүний офицеруудтай ажлын өрөөндөө уулзахад миний бие оролцож байв. Тэр үед үйлчлэгч бүсгүй бид бүхэнд цай хийж өгч байгаад барьц алдан Бал даргын өмдөн дээр өнөөх цайгаа асгачихсан юм. Тэгэхэд тэр их эрх мэдлийг өөртөө хуримтлуулсан хүн огт уурласан шинжгүйгээр “Зүгээр зүгээр” хэмээн инээмсэглэж байлаа. Долгионтсон их хэвлэг үстэй, дөлгөөхөн, найрсаг, цэмцгэр хүн байсан” тухай тэмдэглэжээ.
“Ундраа” төвийн захирал, доктор, профессор Занданшарав: “1979-1987 онд НТХ-нд ажиллаж байсан. Цэдэнбал гуай асар өндөр мэдлэгийг олон жилийн туршлагатай хослуулсан, гаднаас нь харахад ихээхэн гүн ухаан нэвчиж байгаа юм шиг боловсон хүчин байсан. Сэтгэлийн хөдөлгөөнөө маш их дардаг. Хэзээ ч өндөр дуу хүн рүү гаргахгүй. Их хүнлэг, түүхийн зүйлд маш хянамгай ханддаг, их алиа хүн байв” гэж дурссан бол, Судлаач Л.Лханям: “Ю.Цэдэнбал дарга зөвхөн сургамжлагч биш, уншиж гэгээрэхийг, ажиллаж бүтээхийг биеэрээ үлгэрлэдэг ахуйн болон харилцааны өндөр соёлтой хүн байжээ.” хэмээж, НТХ-ны ажилтан байсан Лувсанноров: “Өөрөө уургүй, маш их соёлтой, архи, тамхи хэрэглэхгүй, ажилсаг, ажлаа дуусахаас нааш унтдаггүй” хүн байсан гэжээ.
Ю.Цэдэнбалын комиссар байсан Д.Чүлтэмжамц: “Цэдэнбал дөлгөөн, уур уцааргүй, хөдөлмөрч, зүтгэлтэй хүн байсан. Ойр орчинд нь ажилласан хэдэн жилд тэр үеийн Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн үйлчилгээ аж ахуйн газрын дарга байсан Болд гуайг нэг өдөр ширүүхэн зэмлэснээс өөр бусдыг зандарч загнаж байхыг би л лав сонсоогүй. Нэг удаа унаа явуулж гэрт нь хүн авчрах байсныг хамгаалалтын ажилтан бид мартчихжээ.
Нөгөө хүн яасан бэ гэж асуухад нь гэнэт санаж, одоохон дарга аа, гэтэл: “Золигнууд аа түргэл гэм” хэмээснийг тун айхавтар зэмлэл хүлээсэнтэй адил гэмшицгээж билээ. Биднийг зэмлэж байсан өөр тохиолдлыг би санахгүй юм” хэмээн дурсжээ.
Ю.Цэдэнбалыг шүүмжлэх талаар алдаршсан зохиолч, сэтгүүлч Д.Дожоодорж: “1969 онд Халхын голын ялалтын 30 жилийн ойгоор нэг кино хийх болж Бал даргын зургыг авах юм болов. Тэгсэн өглөө очоод Бал даргын өрөөнд ороод зургыг нь авах гэсэн чинь дуу бичдэг аппарат эвдэрчихээд… бүх л өдөржингөө ноолсон. Цэдэнбал том удирдагч хүн бид мэтийн улсыг хөөгөөд гаргачих байх гэж айж л байсан. Тэгэхэд манай Жалан-Аажав дарга ч их айсан, одоо яана гээд л гүйгээд байсан. Техник юм чинь хэцүү, бүхэл өдөржингөө махарсан даа. Тэгээд би даргыг уур уцаар байхгүй, бухимддаггүй, сайхан зантай, тайван хүн юм аа гэж ойлгосон” тухайгаа тэмдэглэжээ.
Гавьяат жүжигчин Д.Даринчулуун: “Миний бодлоор маш амгалан тайван, жинхэнэ монгол эр хүн гэдэг л тийм байдаг байх даа… Тэр хүний байгаа байр байдал, хүмүүстэй харьцаж байгаа харьцаа, олны дунд биеэ авч яваа байдал зэрэг нь үнэхээр содон. Харилцааны асар их соёл нь миний хувьд намайг үнэхээр байлдан дагуулсан мэт санагдсан. Эцэст нь онцолж хэлэхэд би тэрхүү аугаа хүнтэй дөнгөж гар бариад өнгөрөхөд ийм сэтгэгдэлтэй болсон юм чинь бусад нь ойлгомжтой шүү дээ”86 гэж дурсчээ.
Архангайн төр, захиргааны ажилтан байсан Т.Халтар: “Би анх Цэдэнбал гуайг хараад үнэхээр их биширч, хүндэтгэсэн. Анх удаа оюутан байхдаа харахдаа яаж энэ хүн шиг болъё доо гэж бодсон. Биеэ авч явж байгаа байдал, хүнтэй харьцаж байгаагаас нь харахад ямар их боловсролтой бөгөөд соёлтой хүн нь шууд л харагдсан. Аргагүй л төрийн тэргүүнд ийм хүн байхаас яахав гэсэн бахархах сэтгэл төрж байсан. Зүгээр гаднаас нь харахад төлөв даруу, соёлтой хүн гэдэг нь харагддаг сан… Эргээд харахад Монголын түүхэнд Цэдэнбал гуайн үе шиг тийм хөдөлмөрч, цэцэглэн хөгжиж байсан үе байхгүй гэж хэлж болно” гэжээ. Нэрт яруу найрагч Ш.Дулмаа: “Цэдэнбал даргын үед залуучууд бид их юм хийж байсан. Жишээ нь залуучууд атар газрыг эзэмшсэн, олон шинэ САА, Дархан, Эрдэнэт шинэ хотуудыг байгуулсан… Би олон удаа сурвалжлага хийж явахдаа Цэдэнбал даргыг уурлаж бухимдаж байхыг хараагүй… Залуучуудад хэлдэг үгийн гол утга нь эх оронч сэтгэлгээ, баялаг сайхан нутгаа хайрлаж хамгаалах, бие биедээ туслах сэтгэлгээг хөгжүүлэх ёстой гэж үзэж байв… Цэдэнбал дарга хөдөө гадаа явахдаа малчидтай маш энгийн уулзаж, тэдний сэтгэгдлийг сонсдог байв. Мөн дагаж яваа сурвалжпагч нартаа анхаарал тавьдаг. Хоол унд, орон байр, мөн тэдний мэдээ дамжуулах боломжийг их анхаардаг байсан. Хүний хувьд их сайн хүн байсан юм. Маш өндөр боловсролтой, мэдлэг сайтай, өндөр соёлтой, зөв боловсон харилцаатай. Жинхэнэ ард түмнээ гэсэн сэтгэлтэй төрийн түшээ хүн байсан” гэж дурсан бичжээ.
ГЯЯ-ны ёслолын хэлтсийн дарга байсан, ахмад дипломатч Б.Нацагдорж: “Тэрээр Европ маягийн боловсрол, соёл эзэмшсэн анхдагч хүмүүсийн нэг байлаа. Хувь хүний хувьд маш өндөр соёлтой, бичиг үсгийн чадварын хувьд гарамгай нэгэн байв. Олон улсын харилцааны асуудалд нарийн хандаж, өөрийн орны гадаад харилцааг хөгжүүлэхэд их анхаарал тавьдаг байлаа” хэмээж, НАХЯ-ны тасаг, хэлтсийн дарга байсан Д.Оросоо: “Ю.Цэдэнбалаас залуу үе нь өвлөж авах зүйл гэвэл: Биеэ боловсруулахад гойд анхаардаг чанар, шударга, зарчимч, хөдөлмөрч байдал, агуу их соёлтой байдал, эрдэм боловсрол, холч ухаан, эелдэг боловсон харьцаа, Монгол улсынхаа төлөө гэсэн сэтгэл зэрэг болно” гэж тэмдэглэжээ.
Нам, төрийн ахмад зүтгэлтэн Т.Рагчаа:“Ажлын тал дээр уур уцааргүй. Би 28 жил хамт ажиллахдаа уурлаж байхыг нь үзээгүй. Уургүйгээр санаагаа илэрхийлчихдэг хүн. Даруухан зантай, Тэр даруу зан, уур уцааргүй байдал нь өндөр соёлтойг харуулдаг байсан” тухай онцлон тэмдэглэсэн бол, НТХ-ны дэргэдэх Нийгмийн Ухааны институтын захирал байсан, академич Б.Балдоо: “Цэдэнбал дарга бол аливаа асуудалд маш ухаалаг ханддаг, хүнтэй соёлтой сайхан харьцдаг, дэг журам сайтай хүн байсан… Ямар хүнтэй яаж харьцахаа сайн мэддэг, харьцааны аугаа хүнтэй дөнгөж гар бариад өнгөрөхөд ийм сэтгэгдэлтэй болсон юм чинь бусад нь ойлгомжтой шүү дээ” гэж дурсчээ.
Архангайн төр, захиргааны ажилтан байсан Т.Халтар: “Би анх Цэдэнбал гуайг хараад үнэхээр их биширч, хүндэтгэсэн. Анх удаа оюутан байхдаа харахдаа яаж энэ хүн шиг болъё доо гэж бодсон. Биеэ авч явж байгаа байдал, хүнтэй харьцаж байгаагаас нь харахад ямар их боловсролтой бөгөөд соёлтой хүн нь шууд л харагдсан. Аргагүй л төрийн тэргүүнд ийм хүн байхаас яахав гэсэн бахархах сэтгэл төрж байсан. Зүгээр гаднаас нь харахад төлөв даруу, соёлтой хүн гэдэг нь харагддаг сан… Эргээд харахад Монголын түүхэнд Цэдэнбал гуайн үе шиг тийм хөдөлмөрч, цэцэглэн хөгжиж байсан үе байхгүй гэж хэлж болно” гэжээ.
Нэрт яруу найрагч Ш.Дулмаа: “Цэдэнбал даргын үед залуучууд бид их юм хийж байсан. Жишээ нь залуучууд атар газрыг эзэмшсэн, олон шинэ САА, Дархан, Эрдэнэт шинэ хотуудыг байгуулсан… Би олон удаа сурвалжлага хийж явахдаа Цэдэнбал даргыг уурлаж бухимдаж байхыг хараагүй… Залуучуудад хэлдэг үгийн гол утга нь эх оронч сэтгэлгээ, баялаг сайхан нутгаа хайрлаж хамгаалах, бие биедээ туслах сэтгэлгээг хөгжүүлэх ёстой гэж үзэж байв…
Цэдэнбал дарга хөдөө гадаа явахдаа малчидтай маш энгийн уулзаж, тэдний сэтгэгдлийг сонсдог байв. Мөн дагаж яваа сурвалжпагч нартаа анхаарал тавьдаг. Хоол унд, орон байр, мөн тэдний мэдээ дамжуулах боломжийг их анхаардаг байсан. Хүний хувьд их сайн хүн байсан юм. Маш өндөр боловсролтой, мэдлэг сайтай, өндөр соёлтой, зөв боловсон харилцаатай. Жинхэнэ ард түмнээ гэсэн сэтгэлтэй төрийн түшээ хүн байсан” гэж дурсан бичжээ.
ГЯЯ-ны ёслолын хэлтсийн дарга байсан, ахмад дипломатч Б.Нацагдорж: “Тэрээр Европ маягийн боловсрол, соёл эзэмшсэн анхдагч хүмүүсийн нэг байлаа. Хувь хүний хувьд маш өндөр соёлтой, бичиг үсгийн чадварын хувьд гарамгай нэгэн байв. Олон улсын харилцааны асуудалд нарийн хандаж, өөрийн орны гадаад харилцааг хөгжүүлэхэд их анхаарал тавьдаг байлаа” хэмээж, НАХЯ-ны тасаг, хэлтсийн дарга байсан Д.Оросоо: “Ю.Цэдэнбалаас залуу үе нь өвлөж авах зүйл гэвэл: Биеэ боловсруулахад гойд анхаардаг чанар, шударга, зарчимч, хөдөлмөрч байдал, агуу их соёлтой байдал, эрдэм боловсрол, холч ухаан, эелдэг боловсон харьцаа, Монгол улсынхаа төлөө гэсэн сэтгэл зэрэг болно” гэж тэмдэглэжээ.
Нам, төрийн ахмад зүтгэлтэн Т.Рагчаа: “Ажлын тал дээр уур уцааргүй. Би 28 жил хамт ажиллахдаа уурлаж байхыг нь үзээгүй. Уургүйгээр санаагаа илэрхийлчихдэг хүн. Даруухан зантай, Тэр даруу зан, уур уцааргүй байдал нь өндөр соёлтойг харуулдаг байсан”91 тухай онцлон тэмдэглэсэн бол, НТХ-ны дэргэдэх Нийгмийн Ухааны институтын захирал байсан, академич Б.Балдоо: “Цэдэнбал дарга бол аливаа асуудалд маш ухаалаг ханддаг, хүнтэй соёлтой сайхан харьцдаг, дэг журам сайтай хүн байсан… Ямар хүнтэй яаж харьцахаа сайн мэддэг, харьцааны соёл маш өндөртэй хүн байв. Бидэнд даалгавар өгөхдөө илүү дутуу зүйл ярихгүй, даалгаврыг тодорхой хугацаа зааж өгдөг байсан. Сүүл рүүгээ архинд дуртай болсон сураг гарсан. Гэхдээ дарга хэзээ ч ажлын цагаар, ажил дээр янз бүрийн хүмүүсийн дэргэд архи уусан байхыг нь огт хараагүй. Цэдэнбал дарга бол түүхэн дэх том удирдагч хүн байсан” гэдгийг онцлон дурсчээ.
Соёл гэдэг нь өргөн ойлголт бөгөөд энд бид энэ хүний харилцааны төв түвшин байдал, ялангуяа хүнийг хүндэтгэдэг, ойлгодог, хайрладаг, хүнийг улаан цайм загнадаггүй, өршөөмтгий тэвчээртэй тэр талыг нь авч үзэв. Чухамдаа энэ чанар бол лидер хүнд зайлшгүй байх шинж бөгөөд ийм байснаар хүмүүсийг түлхдэггүй, харин татдаг, хайр хүндэтгэлийг нь хүлээдэг, байж болох доголдол дутагдлаа засах бололцоог өгдөг, хүнд итгэл хүлээлгэснээр тэр хүний итгэлийг хүлээж чаддаг ажээ. Лидер нь олон талаар хүмүүсийг татаж, өөрийгөө хүрээлүүлж байдаг бөгөөд түүний нэг шижим бол яриангүй зөөлөн ухаалаг байдал, аливааг дээрээс биш хажуунаас харж ойлгож, хүлээцтэй хандах чадвар, өндөр соёл юм гэдгийг бидний судалгаа харуулж байна.
МУИС-ийн профессор, доктор (Ph,Sc) Ц.Жамбалсүрэн