Нарны зам дээр нийтийн тээврийн автобус шатсан осол өнөөдөр өглөө гарчээ.
Энэ талаар “Өнөөдөр өглөө “Тэнүүн-Огоо” ХХК-ийн автобус төв бааз руугаа засвар хийлгэхээр явж байх замдаа 05:30 цагт мотор хэсгээс шатсан.
Жолооч ганцаараа явсан, гэмтэж бэртсэн хүн байхгүй.
Холбогдох байгууллагууд шалтгаан нөхцөлийг тодорхойлохоор үзлэг шалгалт хийж байна” хэмээн НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.