Замын түгжрэлд саатсан автобусны жолоочийг зорчигч хаалгаа нээхийг шаарджээ. Шаардлага, хүсэлтийг нь биелүүлээгүй гэх шалтгаанаар зорчигч нь автобусны эд зүйлийг эвдэж, жолоочийг үг хэлээр доромжилсон байна.
Улмаар автобусны цонхоор буужээ. Зүй бус үйлдэл гаргасан уг зорчигчийг хуулийн байгууллагад мэдээлсэн байна.
Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлого зохицуулалтын газар






































































