Нийт нутгаар цас их унаж, хүйтний эрч чангарсан, орон нутгийн замын гадаргууд цасан болон мөсөн бүрхүүл тогтож, хальтиргаа гулгаа үүссэн, зарим хэсгээр автозамын зорчих хэсэг нарийссан зэргээс шалтгаалан зам тээврийн осол, зөрчил гарч болзошгүй юм. Иймд аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс:
ЖОЛООЧ ТА:
– Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах;
– Шатах тослох материалын нөөцтэй замд гарах;
– Техникийн саатал, осол гарсан тохиолдолд холбогдох байгууллагад яаралтай мэдэгдэж, шуурхай арга хэмжээ авч ажиллах.
ИРГЭД ЗОРЧИГЧИД:
– Тээвэрлэлтийн гэрээтэй, баталгаат тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэх;
– Зорчих тасалбар худалдан авахдаа зорчин явагчийн амь насны даатгалыг хийлгэж хэвших;
– Хувийн бэлтгэлээ сайтар базаах, дулаан хувцаслах;
– Зам дундын зогсоол буудалд амрах, зогсох, хооллох үед тээврийн хэрэгслээс буухдаа замын хөдөлгөөнийг бүрэн хянаж, аюулгүй болсныг нягталсны дараа зам хөндлөн гарах зэргийг анхаарна уу.