\”Миний сахиусан тэнгэр, бүх л ертөнц минь, хүсэл зoриг минь! Бидний хайр дурлал, золиосоос өөр юу ч биш гэж үү? Энэ бүхэн хязгааргүй тэсвэр тэвчээрээс
өөрөөр оршин байх учиргүй юу? Тэнгэр минь, энэ бүх гайхамшигт дотоод ертөнц рүү ширтэн харж, хайр дурлалд байх бүх зүйлсийг, бүхий л зөвтгөлийг чимээгүйхэн хүлээн аваач!\”Энэ захиаг бичигч хэн байв аа? Хэнд ийнхүү дурлаж энэ ямар их уй, ямар их гунигт захиа бэ? Хэн ингэж гуниглаж хэнд энэ гуйлтыг явуулав? Энэ агуу их хайр яаж төгссөн бол?
Тиймээ ордны ядуухан хөгжмийн удирдаач өөрийн төгөлдөр хуурын шавь залуухан гүнгийн авхайд дурласан байлаа. Нийгмийн гарлын асар их зөрүү, нэвтрэшгүй шугуй мэт тэдний дунд бодитоор оршин байсан хэрэг. Зовлон ингээд дуусаагүй байлаа. Хөгжимчний сонсгол өдөр ирэх тусам муудсаар сонсгол нь бараг үгүй болж байв. Энэ байдал ил болвол бүхий л зүйлсээ алдах байв. Уйтгар гунигт автсан хөгжмийн зохиолч төгөлдөр хуурынхаа ард суулаа товчлуур дээрээ гар хүрэхэд юу ч үл сонсогдоно. Зовлон гэгч энэ буюу хөгжимчин хүн сонсголгүй болохын та төсөөлөөд бод доо.
Хайртай бүсгүйгээ бодон хөгжмөө дэрлэн хэсэг суув. Тэрээр төгөлдөр хуурын өчүүхэн доргион бүрийг чичирхийлэл бүрийг бүхий л зүрх сэтгэлээрээ төсөөлж байв. Тэр ингэж л төгөлдөр хуурын 14-р сонатаа бичсэн. Энэ гайхамшигт аялгуу гүн гүнзгий уйтгар, гуниг, ганцаардлын дунд нуурын эрэгт бодолд дарагдах суух мэт, сарны гэрлээр нуурын дольгис чимээлэх мэт тэртээх саранд дотоод сэтгэлийн гунигаа хүүрнэн урсгах мэт.
Мөрөөдөлдөө автах мэт, саран тэртээ дээрээс бууж ирэн дагуулан нисэх мэт, сэтгэл баярлан хөөрөх догдлох нь юу вэ?
Гэрэл гэгээ минь, баяр хөөр минь, энэхүү догдлолын цаана нэгэн түгшүүр бас үзэн ядалт нуугдах нь юу вэ? Яагаад анх эхэлсэн шигээ ганцаардлаар төгсөв. Эсвэл бодит үнэнд буцаж ирсэн үү? Гүн гүнзгий ямар гээчийн мэдрэмж вэ? Түүний хайр дурлал хязгааргүй тэсвэр тэвчээрээс өөрөөр оршин байх учиргүй байсан юм байх даа. Тиймээ Людвиг Ван Беховен Төгөлдөр хуурын XIV сонатыг өөрийнхөө шавь 17 настай Жулиа Гвичарди хэмээх бүсгүйд зориулж бичсэн бөгөөд тэр нь гүнгийн авхай байжээ.
Түүний хайр дурлал амьдарч асан нийгмийн болоод үзэл санааны том, зааг , хоосон орон зай байж. Чухам үүний учир Бетховен, Жулиа хоёрын хайр дурлал аз жаргалгүй байсан хэрэг.
Тэдний хайр дурлал дүрэлзэн асаж байх мөчид бүсгүйн эцэгт энэ нь таалагдаагүй. Тиймээс Бетховенийг зэрэг дэв, хөрөнгө чинээгүй, инж ч үгүй, бас дээрээс нь хачин этгээд зан араншинтай, үл бүтэх нөхөр гэж үзэн охиноо түүнтэй гэрлэснээр \”аз жаргалгүй нэгэн болно\” хэмээн үзсэн байна. Гэлээ ч гүн хэргэмт Гвиччиардынхан өөрсдөө тийм ч чинээлэг гэр бүл байгаагүй бөгөөд охиныхоо гэрлэлтэд ихэд бодлоготой ханджээ. Эцэст нь Жулиа гүн Вензел Роберт Голенберг гэгчтэй гэрлэсэн байна. Хайр сэтгэлгүй түүний гэрлэлт түүнд аз жаргал авчраагүй гэдэг.
\”Сарны сонат\” буюу Бетховений Төгөлдөр хуурын XIV сонат бичигдсэнээс хойш 216 жил өнгөрөөд байна. Бүхий л үеийн туршид энэ зохиолыг гүйцэх яруу төгөлдөр ая төрөөгүй гэж хэлж болно. Дурлал гэгч яасан агуу хүчтэй юм бэ. Бетховен энэ сонатаа 1801 онд бичсэн билээ. Хөгжимийн нэгдүгээр хэсгийг сонсож, Бетховен Жулиа хоёрын хайр дурлалаас мэндрээрэй.