Өнгөрсөн долоо хоногт мандсан “ногоон автобус”-ны дуулиан одоо ч үргэлжилж байна. “Ногоон автобус”-наас болж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар огцрох өргөдлөө өгөөд буй. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Дамдинням твиттер хуудас “ногоон автобус”-ны талаар ийнхүү жиргэжээ.
Тэрээр “Хувийн компани ашгийн төлөө л явна. Хог авчраад шинэ гэж шахах гэж үзэх бол тэдний л асуудал. Бүрэн буруутгах аргагүй. Хамгийн гол нь хэн гэдэг, ямар албан тушаалтнууд “Зүв зүгээр, Шинэ” гэж хүлээж авсан, нийтийн тээвэрт маргааш нь явуулах гээд байсан нь Төрийн хувьд анхаарал хандуулах, хариуцлага тооцох асуудал” хэмээсэн байна.