Нийслэлийн Баянгол дүүрэгт бага насны хүүхдийг хүчирхийлэн амь насыг нь хохироож, цогцсыг нүхэн жорлонд нуусан хэрэг өнгөрөгч тавдугаар сард гарсан. Эл хэргийг үйлдсэн этгээдийн гэм бурууг өнөөдөр шүүхээр шийдвэрлэжээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг үйлдсэн А гэгчид бүх насаар нь хорих ял оноосон байна.
Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйл.Хүчиндэх 4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.