Англи улсын иргэн 29 настай Эдди Холл гэгч 500 кг-ыг өргөсөн дэлхийн анхны хүн боллоо. Түүнийг \”Англи Араатан\” гэж хочилдог. 190 см өндөртэй 181 кг жинтэй сүрдэм эр ийнхүү хагас тонныг өргөж, дэлхийн хамгийн хүчтэй хүнээр тодорч байна. Геннисийн амжилтанд бүртгүүлснийхээ дараа \”Хагас тонныг өргөх үнэхээр чанга байлаа. Яг л үхэх шахлаа шүү\” гэж маазарчээ. Эдди Холл хагас тонныг өргөхөөс гадна 405 кг-д сууж, 300 кг хэвтээгээр шахаж чаддаг байна.
Үндэстэн агентлаг