Монголын бөмбөгтэй хоккейн шигшээ баг ДАШТ ний эхний хожлоо авлаа. Тэд хэсгийн эхний тоглолтоо Украйнтай хийж 9-6 ын харьцаатай хожиж гараагаа маш сайн хийлээ. Өнгөрсөн жилийн ДАШТ ний хэсэгт таарч 2-1 ээр манайх хожиж байсан бол хүрлийн төлөө Украйнд 6-5 аар хожигдож байсан ДААГАА нэхлээ. Тоглолтын 1 р үед дараалан 6 гоол хийж 6-0 ээр хожиж эхэлсэн.
Энэ жил манай шигшээ багт 3 Орос легионер тоглогчид байгаа. Энэ тоглолтонд багийн ахлагч Тамир 2 гоол, Мурзин 2 гоол, Айсбруннер 2 гоол, Шинэбаяр 2 гоол, Родионов 1 гоол хийсэн бол Баярсайхан 1 гоолын дамжуулалт өгсөн байна. Б хэсгийг Унгарын баг 2 оноотой 7 гоол хийж 0 гоол алдсан үзүүлэлттэй тэргүүлж байгаа бол манай шигшээ 2 оноотой 9 гоол хийж 6 алдсан үзүүлэлтээрээ 2 р байранд бичигдэж байна. Маргааш манай шигшээ 18:30 аас Японтой тоглоно. Ер нь манай Бэндичид энэ жил, энэ тэмцээнд түрүүлэх ирэх жил А зэрэглэлд тоглох гэсэн маш том АМБИИЦТАЙ яваа…