Сүүлийн үед цахим орчинд бусдын бичсэн мэдээ, мэдээлэл болон нийтлэл нэвтрүүлэг зэрэг оюуны өмчийн хулгай гаарч, иргэдийг төөрөгдүүлсэн, худал мэдээлэл тараах үзэгдэл газар авч байна.
Тиймээс Монголын сайтын холбооноос хууль зөрчсөн дээрх үйлдлүүдтэй тэмцэж, мэдээ, мэдээлэл хулгайлж, оюуны өмчийн ноцтой зөрчил гаргасан сайтуудтай хариуцлага тооцох, сэтгүүлч нарт хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, сургалт явуулахаар шийдвэрлэжээ.
Энэхүү сургалтад нь үнэ төлбөргүй бөгөөд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.
\”Цахим сэтгүүл зүй ба Оюуны өмч” сургалт 2017 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр, баасан гаригт 16 цагаас АНУ-ын элчин сайдын яамны урд байрлах СИТИ их сургууль дээр болно.
Холбоо барих утас: 97111173