Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар томилогдоод буй Б.Дэлгэрсайхан “Одоо ярихаасаа илүү хиймээр байна. Өчнөөн жил ярилаа шүү дээ.Ногоон автобусны асуудлыг би мэдэхгүй хууль хяналтын байгууллага нь шийднэ. Автобус буцаах асуудал надад хамаагүй. Түгжрэлийн тухай хуультай болно. Өвлөөс өмнө шинэ автобус оруулж ирнэ, тендер зарласан байгаа” гэв.