Нийслэлийн тээврийн гол чиглэлүүдэд явах том оврын 600 автобус авах олон улсын нээлттэй тендер зарлажээ. Энэ талаар Нийслэлийн засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл өглөө.
Тэрээр “Санхүүгийн нөөц бололцоондоо тааруулаад тендер зарлалаа. Өмнөх асуудлаас болоод алдсан хугацааг нөхөж 2023 ондоо багтаад автобус оруулж ирнэ. Гэрээ байгуулах ажил арван хоёрдугаар сарын эхээр эцэслэн шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.
Автобуснуудыг нийлүүлэх компани шалгарсан тохиолдолд техникийн тодорхойлолтод заасан хуваарийн дагуу автобусаа авна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Одоогийн байдлаар нийслэлийн тээврийн гол чиглэлүүдэд явах том оврын 600 автобус авах тендер зарлаж байна. Өмнөх тендерээр 55 цахилгаан автобус, 20 дизель автобус хүлээж авсан, нийтийн тээвэрт явж байгаа.
Гэр хорооллын холбоос замууд дээр явах дунд оврын 50 автобус хүлээж авсан, удахгүй үйлчилгээнд оруулахаар төлөвлөж байна.
Өмнөх тендерээс тодорхой хэмжээний мөнгө урьдчилгаагаар шилжсэнийг хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа учраас эцсийн шийд гарсан үед тухайн гэрээтэй холбоотой тооцоо бодох асуудал яригдах байх” гэв.