Арваннэгдүгээр сарын 5-аас эхлэн нийт нутгаар эрс хүйтэрсэн билээ. Тэгвэл ирэх таван өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
Арваннэгдүгээр сарын 11-15-ны урьдчилсан мэдээгээр 11-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, 14-нд нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга шуурна. Мөн салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Харин арваннэгдүгээр сарын 12-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө хасах 24-29 градус, өдөртөө хасах 11-16 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө хасах 18-23 градус, өдөртөө хасах 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө хасах 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байх аж.
Иргэд олон нийт цаг агаарын мэдээллээ тогтмол авч, болзошгүй аюулаас сэрэмжлүүлэхийг зөвлөж байна.