Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилготой хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Уг төсөлд Улаанбаатар хотын төв хэсэг буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос, Энхтайваны гүүр хүртэл замыг төлбөртэй бүс болгож, төлбөртэй бүсэд зорчиход 0-27 мянга хүртэлх төгрөгийн төлбөртэй болгох тухай асуудал багтсан байсан. Тэгвэл энэ заалтаа хотын дарга Х.Нямбаатар эргүүлэн татсан байна.